Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцлоо.
1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байжээ. Энэ удаагийн айчлал нь 10 жилийн дараах төрийн айлчлал болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ