Сураггүй алга болсон 60 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
25
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Өргөө булаг гэх газар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим нэг хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр хүлээн авсан.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид иргэн 60 настай, Ү-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:33 цагт Орхон аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 клометрт, Булган аймгийн Бугат сумын Бухын даваа гэх газраас эсэн мэнд олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ