Гандболын оюутны улсын аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын хорооноос Гандболын УАШТ-ийг оюутнуудын дунд зохион байгуулсан. Тэмцээнд эрэгтэй есөн баг оролцсоноос тэргүүн байрт Р. Гантулга дасгалжуулагчтай А.Замилан ахлагчтай МУИС-ийн баг шалгарч, мөнгөн медалийг Г. Амарсанаа дасгалжуулагчтай С.Дугар-Эрдэнэ ахлагчтай Мон-Алтиус ДС хүртэн, хүрэл медалийн эзнээр Л. Загдсүрэн дасгалжуулагчтай, Б. Гантөгс ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид тодорлоо. Харин эмэгтэй багийн тухайд нийт зургаан баг оролцсоноос алтан медалийг Г. Амарсанаа дасгалжуулагчтай, А. Юмжирдулам ахлагчтай Мон-Алтиус ДС хүртэн, хоёрдугаар байрт Р. Гантулга дасгалжуулагчтай А.Хонгорзул ахлагчтай МУИС, гуравдугаар байрт А. Бат-Очир дасгалжуулагчтай Б. Хонгорзул ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид шалгарч хүрэл медаль хүртлээ.

Нийтдээ 15 багийн 200 тамирчид оролцсон энэ тэмцээний нийлбэр дүнгээр Мон-Алтиус Дээд Сургууль түрүүлэн, Монгол Улсын Их Сургууль, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн баг эхний гурван байрт шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ