Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал хойшиллоо

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч хуралд оролцох ерөнхий  шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож байгаа учир шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ