Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн жилд 18 сая төгрөгийн цалин авдаг

Shilen.gov.mn сайтад байршсан шинэ мэдээллүүдийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан талаар мэдээлсэн билээ. Тухайлбал, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь цалингийн мэдээлэл өнөөдрөөс ил болоод байна.

Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татах болсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн 9 гишүүний цалингийн мэдээллийг хүргэе.

ТУЗ-ийн даргын цалин 1,800,000 төгрөг бол бусад 8 гишүүний цалин тус бүр 1,500,000 төгрөг байна. Тэгэхээр тус банкны ТУЗ-ийн гишүүд нэг сард 13,800,000 нэг жилд нийтдээ 165 сая 600 мянган төгрөгийн цалин авдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ