Польшийн ерөнхийлөгч ирж байгаа учраас яарч эмульс ашигласан. Удахгүй гантигаар бүрнэ

 Засгийн газрын ордны хашааг шинээр барьсан ч өнгө нь зохимжтой биш талаар сошиалаар шүүмжилсэн.

Тэгвэл энэ хашааны талаарх мэдээллийг Засгийн газрын ордны Засвар үйлчилгээг хариуцсан албанаас өглөө.

Төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга: “Ган металл хаус” компани “Өнгөний хувьд арын чулуун өнгөтэй адилхан байх байсан боловч яаралтайгаар буюу Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө хийж дуусгах ёстой гэж үзсэн. Баруун талтайгаа адил чулуулна. Хашаанд цонх байгаа нь элдэв зорилгогүй, бүх талдаа адил” гэв. Мөн Засгийн газрын ордны Засвар үйлчилгээг хариуцсан албанаас уучлалт хүслээ.

No photo description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ