ГХЯ: Судан улсын Хартум хотод гацсан хоёр монгол иргэн өнөөдөр аюулгүй байрлалд очихоор байна

Судан улсад гацсан хоёр монгол иргэнийг аюулгүй газарт хүргэхээр ямар арга хэмжээ авч байгаа талаар Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

Тус яамнаас өгсөн мэдээллээр Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 буюу Улаанбаатарынхаар 15:00 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явжээ.

Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим километр бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байгаа юм байна.

Тэднийг Порт Судан хотод очсоны дараа Гадаад Харилцааны Яамнаас дахин мэдээлэл өгөхөө мэдэгдэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ