Герман БНХАУ-аас хараат болж байна

          "Германы хүнсний зах зээл Хятадтай хийх худалдаанаас ихээхэн хамаарч байна" гэж Германы Хүнсний аж үйлдвэрийн холбоо мэдэгдлээ. PwC зөвлөх компанитай хамтарч хийсэн судалгаагаар эл орны хүнсний зах зээл хөлдөөсөн болон нөөшилсөн хүнсний салбарт БНХАУ-тай худалдаа хийхээс хамгийн их хамаарахыг харуулжээ. 
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадтай хийх худалдаа тасалдвал Германы дээрх хүнсний бүтээгдэхүүний борлуулалт 50 хувиар буурах боломжтой. Ийм тохиолдолд мах, загасан бүтээгдэхүүний нэр төрлийг 25 хувиар бууруулж магад. Түүнээс гадна кетчуп гэх мэт бүтээгдэхүүний хүнсний ногоо, жимсний бүрэлдэхүүн хэсэг Хятадад ургадгийг судлаачид тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ