Шаварт сууж, тусламж дуудахаар явсан иргэн сураггүй болжээ
Булган аймгийн Бугат сумын нутагт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинтайгаа шаварт суусан байна.
Улмаар шаварт суусан автомашинд зорчиж явсан 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний үүрийн 03:01 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ