Суданд агаарын хилийг хаав
Тус улсын арми болон тусгай хүчний анги, нэгтгэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөний улмаас дөрөвдүгээр сарын 30 хүртэл агаарын хилийг хаахаар шийдвэрлэсэн тухай Хартумын олон улсын нисэх онгоцны буудлын хэвлэлийн албанаас мэдээллээ. Уг нисэх онгоцны буудлаас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд "ИНЕГ Суданы агаарын хилийг хаах хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах тухай мэдээллийг нисэгчдэд илгээсэн" гэж дурджээ. Мөргөлдөөнд хүнд их буу ашиглаж байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд энэ нь ЭСЯ-дын иргэдээ Суданаас гаргах ажлыг хүндрүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ