Зайсан тойруугийн замыг хааж, эвдрэлийг засч байна

Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ачаа, тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгджээ. Үүний улмаас Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гарч, нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар ажиллаж буй. Тус замыг өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлжээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээлснээр, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Ням гариг (2023.04.23)-т замын хучилтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин