"Зэвсэгт мөргөлдөөн болж буй Суданаас хоёр иргэнээ татан авахаар бүх боломжийг судалж байна"

Суданы армийн ангиуд болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний тусгай алба хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, зургаан өдрийн турш үргэлжилж байна. Мөргөлдөөн болж буй Хартум хотод Монгол Улсын хоёр иргэн бий аж.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад "Хоёр иргэнтэй холбоотой байгаа. Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа учраас аль ч улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гаргаж авах боломжгүй байна. Нөхцөл хүнд, мөргөлдөөн хурцадмал байдалд шилжсэн. Иргэдээ татан авахаар бид бүхий л боломжийг судалж байгаа" гэж мэдээллээ.

Суданд байгаа хоёр иргэний нэг нь олон улсын байгууллагын ажилтан бол нөгөө нь энхийг сахиулагч аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин