Авлигын гэмт хэрэг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ

"Улсын хэмжээнд 2023 оны эхний гурван сард авлига, албан тушаалын 1,004 хэрэгт прокурор хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн" хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.

Үүнээс 65 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Авлигын гэмт хэргийн 65 хувь нь нийслэлд, 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.

Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан бол мөрдөн шалгах ажиллагааны явцад 234.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, есөн тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.2 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин