"Хүүхдийн мөнгийг маргааш өглөө иргэдийн данс руу шилжүүлнэ"

"Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний өглөөнөөс иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас мэдээллээ.

Дөрөвдүгээр сард нийт 1,143,399 хүүхдэд тэтгэмж олгох юм байна.

Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлэн E-Mongolia, E-halamj системээр "Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт"-ийг илгээх журамтайг санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин