С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг би зөв гэж бодож байгаа
С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун цэцэг өргөлөө.
-Миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байсан. Найз нөхөд нь болон “Зориг” сангийнхан цэцэг өргөдөг. Өчигдөр мэдээ сонссон. Би өөрөө Монголд биш гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Цөөн хэдэн хоногоор ирсэн. Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар би бол зөв гэж бодож байна. Анхнаасаа би тийм байр суурьтай байсан.
2016 онд анх энэ хэргийн материалтай танилцаж байсан. Тэр үеэсээ л би итгэл, үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ