Нүхтийн амны зам дагуу овоолсон шороо, хог хаягдлыг цэвэрлэжээ
Нүхтийн амны зам дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, шороон овоолгыг тэгшлэх, зөвшөөрөгдсөн цэгт тээвэрлүүлэх ажлыг газар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгсэл, ажилтнуудаар гүйцэтгүүлж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас БОАЖ-ын сайдын 04 тоот албан даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, хяналт тавин хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэж салбарын сайд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ