Малайзад буй гурван монгол оюутныг өнөөдөр шүүнэ

Малайзад буй гурван монгол оюутныг өнөөдөр тус улсын шүүхэд шүүнэ. Учир нь тус оюутнуудыг өнгөрсөн нэгдүгээр сард хар тамхины хэрэгт сэжигтнээр татан саатуулсан юм. Хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдож байсан ч  хойшилсны эцэст өнөөдөр товлогдоод байгаа билээ.

Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ял сонсох юм.


Хэргийг сануулбал,  тус улсад суралцаж буй гурван монгол оюутан амьдарч байсан байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдсан байна.

Тэд хар тамхийг өөрсдөд нь ямар ч хамаагүй, огт хэрэглэж байгаагүй хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг.

Б.Чимэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ