"Ясүкүни" сүмд Японы парламентын 170 гишүүн мөргөл үйлджээ
Японы дайн тулаад амиа алдсан 2.5 сая япончуудын дурсгалд зориулсан барьсан "Ясүкүни" сүмд өнөөдөр Японы улсын парламентын 170 гишүүн очиж мөргөл үйлджээ.
Энэ нь 1989 оноос хойш парламентын ийм олон гишүүн нэг дор ирж мөргөл үйлдэж байгаа анхны тохиолдол болж байна. Энэ сүмд Японы улс төрийн элитийн төлөөлөгчид ирж мөргөл үйлдэхийг дайны үеэр Японд эзлэгдэн зовж байсан улсууд эзлэн түрэмгийлэгч чиг хандлагад үнэнч хэвээр байгаагийн шинж гэж үзэн ихэд дургүйцдэг. Тус сүмийг Азийн олон оронд Японы милитаризм, түрэмгий үндэсний үзлийн бэлгэдэл гэж үздэг хэвээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Токиод айлчлах хийх байснаас Японы шадар сайд сүмд очиж мөргөл үйлдэсний дараагаар айлчлалаа зогсоосон байна.
Ясүкүни сүмд Дэлхийн хоёрдугаар дайны үеэд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэгдэн цаазаар авахуулсан 14 хүний нэр ч бас байдаг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ