Топ Пүүжээгийн шинэ бүтээл удахгүй дэлгэцнээ

"Black zebra"-гийн бүтээл "Ларьдма" нэртэй уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хийгдсэн бөгөөд зохиолыг нь Д.Төрмөнх бичиж, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм.

Энэ киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа зэрэг уран бүтээлч тоглосон байна.

Энэ нь топ модель Д.Пүрэвсүрэнгийн хоёр дахь охиноо гаргаснаас хойш хийж буй анхных нь уран бүтээл бөгөөд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн дүрд тоглож байгаа аж.
Киноны уран бүтээлчид киноныхоо нээлтийг ирэх сарын 5-нд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

М.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ