Байнгын хорооны хуралдаанаар Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2013.04.23/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхийг аудитын дүгнэлт гарах хүртэл хойшлууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хийлээ.
Төслийн танилцуулгад 100 гаруй жилийн өмнө өрнө дахинд үүсэж, 20 гаруй орны 70 орчим эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн хөгжих ирсэн боловч дэлхийн улс төр, нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хямралаас шалтгаалан сүүлийн 20 гаруй жилд Америк, Герман, Англи зэрэг орны монгол судлалын зарим төв хаагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан байна.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гарган Монгол судлалыг төрийн бодлогоор хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг заасан бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл бологосон байна.
Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай хуулийн төслийг эрдэмтдийн судалгааны үндсэн дээр боловсруулж, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж, хариулт авлаа.
Санал хураалтыг явуулахад дээрх төслийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ