С.Баярцогтын асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
Өнөөдрийн Ёс зүйн байнгын хорооны хуралдаанаар С.Баярцогтын асуудлыг авч хэлэлцэж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаан хаалттай горимд шилжлээ. УИХ-ын дах АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуудлыг олон талаас нь ярилцах ёстой. Зөв мэдээлэл авах шаардлага гарна. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн горимын санал гаргаж байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдээс зургаа нь дэмжсэн тул ийнхүү хуралдаан хаалттай горимд шилжив.
Хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, М.Наранхүү, С.Баярцогт нар оролцож байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ