Худалд зай олдсон юм бол үнэнд зай олдох байгаа..?
\нийтлэлийн хариу ил захидал\
Ууралж бухимдсандаа биш цаг нь болсон болохоор л энэ тухай бичихээр шийдлээ... Хэдийгээр бидний сонгосон нийгэм хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүлээн зөвшөөрсөн нийгэм боловч бид нийтээрээ сэтгэл зүйгээ өөрчиллөхгүй бол нэг л бишээ...Хэдий болтол Монголчууд бидний хувиа бодсон солгой араншин бие биенийгээ вирус мэт хэмэлж идэх болж байна вэ..?Энэ лав сайн зүйл авчирахгүй байх...
Үүнийг бичигч би бээр хошин шогийн \нийтлэлчийн үгээр\ жүжигчин Шадавын Доржсүрэн гэж жирийн л нэг жүжигчний мэргэжил эзэмшиж түүндээ дурлаж цаашлаад илүү ихийг хийж бүтээж хүмүүст хэрэгтэй зүйл хийх юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн залуу...Манай гэр бүл урлагтай нэгэнт амьдралаа холбосон болохоор олны нүдэнд өртөх нь элбэг байдаг ч бид од мод болж маяглалгүй бусдын амьдардаг замаар өдөр хоног, цаг хугацааг өөдрөгөөр харсаар амьдарч яваа залуу гэр бүлүүдийн л нэг...
Эхнэр бид хоёр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй! Тийм ч болохоор толгой дааж “ДОЗ” энтертайнмент гэж хэм хэмжээ, зөв зүй зохицолыг бэлэгдсэн нэртэй нэгэн гэр бүлийн пардаакшн \нийтлэлчийн үгээр\ байгуулсан нь хэн нэгний эгдүүцлэл ёжлолын бай болгох гэсэндээ биш чанартай уран бүтээл хийх зорилготой нэрлэсэн энтертайнмент компани юм.Энэ нэр бидний хувьд ч, үр хүүхдүүдийн маань ч хувьд эрхэм нэр байдаг юмаа.Энэ нэрний нөгөө утганд эхнэр бид хоёрын “Д” “З” үсэг байдаг болохоор гэр бүлийн гэж тодорхойлсон нь зөв л байх...Гэхдээ бидний энтертайнментийн ард маш олон авъяаслаг хөдөлмөрч олон залуучууд ажилладаг бөгөөд тэдний нөр их хөдөлмөр бүтээл нь энэ нэрний цаана хамтдаа байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй...
Хүн инээлгэхийн буруу гэж юу байхав... Бид инээдмийн төрлөөр олон тоглолт, телевизийн нэвтрүүлэгүүд хийж байсан маань бидний ярих дуртай бас жаргалтай үеийн маань нэгээхэн хэсэг...Түүний дараа бид хүнд тус болох олон зүйлсийг хийж чадна гэж зүтгэсний нэг нь кино урлагт хөл тавьж энэ урлагаар дамжуулан олон хүнд үнэн болоод ухаарал өгөх зүйлсийг хийж бүтээх ёстой гэж өнөөдрийг хүрсэн нь энэ билээ...
Энэ цаг хугацаанд хүн л юм болохоор өгсөх уруудах, гутрах баярлах олон л зүйлийг хийж байгаа эрсдэлтэй ажлынхаа буянаар үзэж л явлаа. Эргээд харахад хүн гэдэг амьтан үгийн урманд л өндийн босч харин үгийн хутганд сийчүүлэн шархдаж явдаг юм байна гэдгийг бага ч гэсэн гадарладаг болсоон.Бид урмын сайхан үгсийг олонтаа сонсож бас урам хугалсан муу үгийг ч чамгүй сонсож гүтгүүлсэн нь бий...Урлагын ажил гэдэг өнгөн дээрээ сайхан ажил мэт боловч нэтэр дээрээ хэцүү ажлын нэг...Оюун санаагаа ихээр дайчилж ажиллах шаардлагатай бас тэвчээр хатуужил,өндөр мэдрэмж,мэдлэг боловсрол гээд нэг хүнээс гарамгүй их зүйлийг шаарддаг ажил болохыг энэ ажлын дээлийн хормойноос ч атгаж үзээгүй хэн нэгэн хурууны үзүүрээр хүнийг муучлагч этгээд яаж ч мэдэх вэ дээ...Хөгжмийн талаар хөгжмийн зохиолчтой мэргэжилийн түвшинд санаагаа ярилцах, зураачтай зургын алтан огтлол, зураглаачтай нэг планы өнгө будаг бас үзэгдлийн утга санаа, гэрэл сүүдэр, түүхчтэй түүхэн үнэний талаар мэдлэгтэй байж хоёр үг солино, хамтран ажиллах гадаад дотоодын хүмүүстэй мөнгө санхүү, үүрэг хариуцлага, зохион байгуулалт, зохиолчидтой ганц үгний цаад утга санааг ч ярилцана. Жүжигчидтэй амьдралын амин сүнсны талаар бас хүн чанарын талаар, дууны техникчтэй дууны наана цаана,цуурайтай цуурайгүйн тухай адаг сүүлд нь техникийхэнтэй цахим ертөнц болон компьютер графикийн талаар техникийн хэлээр ярих гээд олон мэргэжилийг толгой дээрээ бөөгнүүлж ажлаа явуулах нь өнгөцхөн гадаад байдлаас дүгнэлт хийдэг хүнд бол намгийн мэлхий гадаад далай гэж байдагийг мэддэггүйн үлгэртэй тун адил байх...
Яагаад би далд утгатай бас бухимдал сүлэлдсэн дээрхи үгсийг бичээд байна вэ гэвэл саяхны нэгэн сайтан дээр гарсан хөгийн юмнаас л болсон нь тэр...Тэр нь бидний тухай маш үнэн баримт олж илрүүлэн бас их шударга үнэнийг баримталж биднийг илчилж, худал хуурмаг зүйлийг нээн гаргаж шударга ариун явдлыг түгээн дэлгэрүүлэх оролдлогыг хэн нэгний дэмжилэгтэйгээр үнэн мэт болгон бичсэн ариун шударга хүний нийтлэлээс л болсон хэрэг...Нийтлэлч нь хэн билээ...Бат-Амгалан гэсэн байхаа...
Бид 2008 онд Франц улсыг зорьж “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС”уран сайхны кино \даруу зангаар хэлэх юм бол зүгээр л гадаадад зураг авхаар, үнэндээ бол Америкчууд ч тэр бүр зураг авч чаддагүй дэлхийн нийслэл Парисд \хийхээр зорьсон юмаа.Энэ зураг авалтыг хийхэд олон сайхан хүмүүс тусалж байснаас гадна манай багынхан ч чадварлаг баг байлаа.Бид европын гурван орныг дамнаж байж зураг авалтынхаа ард амжилттай гарсан юм.Тэр бүр санаснаар бүтчихдэггүй Парист бид киногоо нээлээ...Энэ талаар бид аминдаа хөөрцөглөн мэдээлэл цацахад хүмүүс сайхан үг хэлж баяр хүргэж байсан ч манай урлаг соёлын байгуулгынхан нэг л хойрогшуу...Дараад нь бүх дэлхийн киночид энд л нээвэл жинхэнэ зах зээл байна хэмээн том жижиггүй хошуурч байдаг БНХАУ- д өөрсдийн зардлаар киногоо нээлээ.Бас л тоосон амьтан ховор...Харин БСШУЯ-ны\хуучин нэрээр\ сайд асан Н.Отгонбаяр Б.Наранзун нар их тус болсон юм шүү...Энэ болгоныг бид өөрсдийнхөө төлөө хийгээд байгаа юм биш шүү дээ...Уг нь бол бидний киноны нэрнээс эхлээд киноны утга санаа нь бүхэлдээ МОНГОЛЧУУДЫН дархлааг кино урлагаар дамжуулж сайжруулах гэж л зүтгэж байгаа зүйл юм.Энэ болгоны хариултыг Солонгосын түүхэн кинонуудын утга санаа цаашлаад хажууд байгаа Орос,Хятад улсууд болон Америкийн кинонуудаас харж болно.Тэд өөрсдийнхөө кино урлагаар дамжуулж \түүхэн үнэнийг гуйвуулсан ч хамаагүй\ өөрсдийнхөө ард түмнийг бусад орнуудаас агуу их байсан хийгээд одоо ч агуу гэж итгүүлж үнэмшүүлэн дархлаагаа нэн сайн тогтоож авдагаас нь харж болно.Гэтэл бидний хийсэн бага ч гэсэн оролдогыг,баярлан хөөрч байсан сэтгэлийг, ашиг орлого, нэр хүнд гэхээсээ илүү Монгол хүн зоны хэнд ч анзаарагдамгүй нуугдмал сайхан зан чанар одоо хирнээ бидний дунд өвлөгдөн үлдсэн юм шүү гэсэн санааг харуулсан “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” кино БНФУ-ын нийслэл Парис хотноо явагддаг BAL DE PARIS наадмаас киноны шагнал авсныг баярыг бичиг болгон хувиргаж сэтгэл рүү хүйтэн угаадас \сайтын захирлын уурлан бичсэнээр \цацаж орхилоо. Юу гэж хэлэх вэ дээ...Уг нь тус арга хэмжээ өргөн хүрээнд зохиогддог бөгөөд зөвхөн кино урлагаас гадна Франц улстай холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжин зохион явуулдаг олон жил хийгдэж буй нэр хүндтэй арга хэмжээний нэг юм билээ л дээ.Бид өөрсдөө ч наадамд оролцьё гээгүй юм. Биднийг энэ наадамд оролцохыг МҮКУА \Цогтбаяр ерөнхийлөгч\урьсан юм.Бид бөөн баяр болж шагнал авах авахгүй нь хамаагүй өөрсдийнхөө бүтээлийг том наадамд сорьж үзэх хэрэгтэйн дээр Парист хийсэн Монголын анхны кино болохоор юмыг яаж мэдэх вэ гэсэн горьдлогоор энэ арга хэмжээнд киногоо явууллаа.Бидний кинотой цуг Монголын гурван ч кино цуг өрсөлдсөн гэж дуулсан. Энэ наадмын талаар бүр сайн тодорхой мэдэхийг хүссэн бол эндхийн дутуу дулимаг мэдээллээс илүү интернэтийн сүлжээнд англи хэл дээр мэдээлэл хангалттай байсан гэдгийг дээрхи нийтлэлч залууд хэлмээр байна. Ингээд бид дараагийн төслөө хэрэгжүүлж БНСУ-д кино зураг авалт хийхээр явсан тэр үетэй давхцан тус үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 12-р сарын 1-нд болсон үйл ажиллагааны талаар бид ямарч мэдээлэлгүй урдах зураг авалтандаа улайрч байгаад хэд хоногийн дараа арай нэг зав гарах үед е-майл хаягаа нээхэд биднийг хүрэлцэн ирхийг дахин дахин урьж энэхүү нэр хүндтэй шагнал болон цомыг танай кино авсан болохыг мэдэгдсэн байсан бөгөөд бидний өмнөөс Франц улсад оршин суудаг Удвал гэдэг эмэгтэй тус цомыг гардаж авсан болохыг мэдэгдсэн байлаа. Энэ дашрамд Удвал болон Равданжамц ах Ганбаа ах Байгалаа эгч нартаа талархсанаа илэрхийлье! Бид бөөн баяр болж битүүхэндээ тэмдэглэж аваад ажилдаа урам зоригтой шамдан орцгоосон юм. Бидний баяралсан гол шалтгаан юу гэвэл мэдээж олон өдөр шөнө хичээж байж хийсэн кино маань гадаадын нэр хүндтэй наадмаас шагнал горилсонд бүр тодруулбал киноны маш өндөр түүх соёлтой Франц улсаас шагнал авна гэдэг нь Монгол улсаас кино бүтээлээр авсан анхны шагнал учраас гаднаа даруу байгаа мэт боловч дотроо их л баярлаж хөөрсөнсөн...Кинонд юунд нь шагнал өгдөг вэ гэвэл ур хийц, утга санаанд нь...Бидний киноны утга санаа нь хотжилт нүүрлэж Монголчуудын эрхэмлэдэг уурга байшингын цементэн хананд багтаж шингэхгүй хавчигдаж байгааг далд ёгтлолоор харуулсан \үнэндээ Франц болон Европийг бага зэрэг доош нь хийсэн\ кино болсон юм. Энэ санааг гадныхан ч хүлээн зөвшөөрч Монголчуудын маань хувь заяанд бага ч гэсэн атаархсан болов уу гэж эх орноо магтсандаа нижгээд их баяртай байсан үе саяхан мэт санагдана.Гэвч бид энэ шагналыг кино наадмаас аваагүй зүгээр л Францийн дээд зиндааны хэдэн нөхөд архидаж байгаад найрамдлын гэрээ байгуулсан Монголын нэг энтертайнментэд баярын бичигний л үнэ цэнэтэй цом юмуу юу юм мэдэхгүй нэг зүйлийг зүгээр л өгчихсөн болж таарлаа...\нийтлэлчийн үгээр\Бүр тодруулж хэлвэл ийм юм байхгүй, ийм юм болоогүй наад цом чинь бараг хий хоосон зүйл гэж адган бачимдаж бичсэн тэр нийтлэлийг уншаад бид гацаж орхилоо... Юу хэлэхэв дээ...Ямар жижигхэн сэтгэлгээгээр, ямар өөрийнхөө хэмжээгээр хараа вэ???Европд зохиогддог үйл ажиллагаа болон тэдний сэтгэлгээ бол манайхан шиг мөнгө өгч эсвэл дээгүүр доогуур танил талаараа гүйж байгаад шагнал авчихаад түүнийгээ өөрөөсөө ч нууж гэнэтхэн л шагнагдсан юм шиг хөл хөөрцөг болдог манайхны шагналын системээс огт өөр юм шүү дээ...Тэгээд зүгээр л нэг найр наадам хийж байгаад 1710 оноос хойш цом хийж байгаа энэхүү нэр хүндтэй Par Les Ateliers de L Orfevrerie d Anjou компаний хоёрхон ширхэг цомны нэгийг нь яасан гэж бидэнд өгөх болж байнаа...Тиймээ яалаа гэж?Энэ бол чиний эргэн тойронд байгаа орчин,чиний үзэж харсан зүйл, чамд байгаа ёс суртахуунаас тэнгэр газар шиг зөрүүтэй өөр зүйл шүү дээ?Энэхүү цомыг 7 жил зохиогдож байгаа BAL DE PARIS арга хэмжээний нэг хэсэг болох Парисын тухай өгүүлсэн кинонуудыг оролцуулсан арга хэмжээ гэж ойлгож болох бөгөөд кино шалгаруулах хэсгийг дэлхийн нэр хүндтэй шүүмжлэгч, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдхүүний шалгаруулалтаар 2 кинонд өгдөг журамтай юм билээ.Энэ наадамд та бидний үзсэн үнэхээр сайн кинонууд оролцсон болохыг доорхи материалууд дээр дэлгэсэн нь бий....Бид шагнал авчихаад хэн нэгэнд гайхуулах гэсэндээ биш энэ баяраа бусадтай хуваалцах гэж тэгээд ч мэдээллийн эрин зуун болохоор телевиз сайтуудаар энэ мэдээлэлээ гаргасан нь хэн нэгний дургүйг хүргэсэн бололтой...Яагаад гэвэл бид тамын тогоон дотроо бөөнөөрөө байхдаа жаргалтай шүү дээ.Тиймээ бид тогоон дотроо хүчтэй юм даа.Тогооны доор байгаа нийтлэлч залуугын биднийг чангааж бичсэн зүйл нь үнэхээр мэргэжлийн байсан гэдгийг би шууд хэлмээр байна. Мундаг том хөгжил...Тэрээр бичихдээ эхлээд биднийг кино наадмаас цом авсан гэдгийг дуулаад магнайгаа хагартал баярлаж гэнээ...Тэгээд энэ шагналын талаар мэдээлэл авах гээд интернэт ертөнцөөр өдөржин шөнөжин мэдээлэл хайсан юм байх...Даанч хэргээр тийм мэдээлэл олсон юм уу энэхүү наадмийн үйл ажиллагааг зүгээр л архидалт байсан байна гэдэг зүйлийг л олжээ...Тэгээд л өнөөх чинь сэтгэл санаагаар унаад шударга үнэний эрэлд мордсон нь ёстой манай нэрнээс давж “дооз” нь хэтэртэл манийгаа бичив ээ...Бичилгүй яах вэ эрх чөлөөтэй юм чинь... Гэхдээ би мэргэжилийнхээ онцлогоор үгний утга санаа, юу хэлэх гээд байгааг нь эрхбиш нэг мэдэхтэйгээ шүү дээ...Бичигч этгээд нөгөө кинон дээр гардаг мэргэжилийн алуурчин гэдэг шиг үнэхээр нарийн бодож баримт түшиж бичсэн мэт сэтгэгдэл төрүүлээд Парист болсон шагналын үйл ажиллагааны бусад арга хэмжээнүүдийг дөвийлгэн кино шалгаруулах үйл ажиллагааг огт болоогүй мэтээр,ийм шагнал байх ч үгүй гээд энэ бол шударга бус зүйл гэж үнэндээ өөрөө шударга бус загнажээ.Энэ бүхэн бол шагнал авсан аваагүйн тухай яриа биш манайхны сэтгэлгээ ямар түвшинд ирчихээд байна вэ гэдэгт л эмзэглэсэн миний бодол юмаа...
Тэгвэл шударга ёс гэж чухам юу вэ? Шударга ёсны талаархи ойлголт бидний дунд үнэндээ утгаа алдаад байгаа бөгөөд шударга ёсыг яригч нь чухам аль өнцгөөс харж байна вэ гэдгээс шууд хамаардаг болжээ. Жишээлбэл өөрт таалагдсан зүйл байвал шударга байна гэж хэлэх бөгөөд эс таалагдах аваас шударга биш зүйлийн цэсэнд шууд оруулах жишээтэй...Жишээлбэл хэн нэгэн нөхөр хулгай хийчихээд түүнийг нь харсан этгээдтэй ашигаа хуваалцах юм бол овоо шударга нөхөр байна гэж дүгнэдэг байх юм.Шударга ёс гэдэг нь уг нь энгийнээр тайлбарлах юм бол нийтээр дагаж мөрдөх хууль журмийг эс зөрчисөн тэдгээр зүйлд үнэнч байгаа хүний үйлдэлийг л шударга ёс, шударга журам гэж тайлбарлах ажээ...Тэгвэл бид шударга бус зүйл юу хийчих вээ?...
Кино наадмын бүх журмын дагуу материалаа бүрдүүлж явуулан, элдэв төрлийн лобби хээл хахууль, танил талаа ашиглалгүй \танил тал байхчгүй юм чинь\дүрмийн дагуу байж киноны шагнал авсан нь тийм шударга бус зүйл үү? Харин ч бусдад буруу мэдээлэл өгч хүнийг гүжирдсэн этгээд шударга бус этгээд биш гэж үү? Бас л өөрт таалагдсан өнцгөөсөө дүгнэх байх л даа... Энэ киноны шагнал бидэнд ирсэн ч ирээгүй ч бид хийдэг юмаа хийгээд л явна. Гэхдээ яагаад Францаас баярын бичиг авсан ч бай бид нэг нэгнээ ингэж хэмлэж байдаг болчихвоо...Ер нь Францаас манай киночдын дундаас баярын бичиг авсан нь бий бил үү..? Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж өвөг дээдэс маань юутай үнэн үг хэлсэн байна вэ? Ууц хугалахаас ч хүнд зүйл бол үг юм шүү гэдгийг л сануулж хэлсэн үг байх л даа...Тус нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлүүдийг үнэндээ уншмааргүй байсан ч үг дааж сурах хэрэгтэй гэж хүчлэн байж уншлаа...Гэвч тийм юм бичсэнд нь итгэсэн сэтгэгдэлчид үгээ бичжээ...Талцсан олон өнцөгүүд...Тэдний буруу юу байх вэ? Гэхдээ бид мэдээллийн үнэн худлыг ялгаж байна уу? Эрдэмтэдийн яриад байдаг гүйцэд ашиглаж чадвал өндөр хүчин чадалтай гэдэг оюун тархиа бид юугаар дүүргээд байна вэ?Бид хэдий болтол ингэж хогон мэдээллээр тархиа дүүргэж явах ёстой юм бол...Би японы театр судлаач Кимуро Аяакогийн нийтлэлүүдийг дахин дахин унших дуртай.Түүн дотор тухайн үед бидний асар ихээр дургүйлхэн хүлээж авсан “Тархины тураал”хэмээх нийтлэл ямар их үнэн болохыг эргэн санаж ухаарлаа...Туранхай тархитай хүмүүс мөн ч олон болж байх шиг...Биднийг үгүйсгэсэн нийтлэлийг байршуулагч “24 ЦАГ МН”билүү нэг сайтын захирал руу нь утас цохиж энэ мэдээлэл чинь худлаа шүү дээ бид шаардлагатай бол баталгаатай үнэн мэдээллийг нь өгье наад мэдээлэл чинь биднийг шагнал авсан аваагүйн тухай биш манай улсыг хүндэтгэж зочин орноо болгон уул уурхай, эдийн засаг, кино урлаг зэрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа наадмын зохион байгуулагчид болон хоёр орны нэр хүндэд ч муухай зүйл болох биш үү гэж учирлахад захиралтан -Бид хүний бичсэн “БҮТЭЭЛИЙГ” хүндэтгэн үзэж байгаа тул сайтан дээрээсээ авах боломжгүй гэсэн хариу хэллээ...Бүтээл... шүү. Уг нь хэвлэл мэдээллийн байгууллага нь мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой эсэхийг харгалзан үзэж байршуулж байвал өөрсдийнх үйлчилүүлэгчид ч тэдэнд итгэн хүндэтгэж олноор орж мэдээллээ тэндээс харамгүй авдаг байх ёстой бусуу... Гэтэл тэдний бодлого ондоо бололтой. Үнэн худал нь хамаагүй шуугиан тарьсан мэдээллийг байрлуулаад доор нь өнөөх хэдэн цөөхөн Монголчуудаа танидаг танидаггүй хамаагүй хооронд нь алалцуулж хэрэлдүүлж байж хэдэн бор төгрөг олж авч байвал болдог болтой юмаа... Миний цухалдангуй хоолойны өнгөнөөс болсон уу сайтын захирал гуай тэр дор нь өөрөө бухимдсан сэтгэлээ сэтгэгдэл болгон бичиж эхэлвээ...Угаадас гэнүү дотор муухайрмаар нэрээр орж дайрч довтлоод одонцорууд гэж ирээд л эрх мэдлээ хашир ч ёстой нэг дураараа эдэлвээ хөөрхий... Ийм л ул шагайгч хүмүүс хэвлэлийн жолооноос атгалцаж байхад Монголчууд бид хоорондоо эвтэй сайхан байна, энэ тэр байвал хүчтэй эд нар ч лөөлөө байхаа... Энэ үед би үнэн гэдэг үнэхээр жижигхэн болоод хүчгүй болсоныг сая л ойлгов... Гэхдээ сэтгүүлч Золжаргал ахын сэтгэл гаргаж зөвлөсөн “Даравч далдайна. Булавч бултайна” гэдэг үг жаахан сэтгэл тайвшируулав. Соёлт нийгэмд бол тэд биднээс уучилал гуйх ёстой. Харин манайд бол эсэргээрээ “шүүхдээ шүүхд” гээд хээв нэг сенсаац хөөж муучилан хүмүүсийг хооронд хэрэлдүүлэн кайф авч мөнгө олсоор...Энэ хариу захидлын дараа ч энэ сайт сав л хийвэл биднийг муучилах биз...Одоо яая гэхэв нэгэнт ийм л амьдрал дунд сэлж яваагаас хойно...Гэвч энэхүү киноны шагналыг авсаныг нотлох гэсэндээ биш хүмүүс үнэнийг мэдээсэй гэх үүднээс тус наадмыг зохион байгуулагч Мишел Соёорт захидал бичихээр шийдлээ.Нэг л эв нь олдохгүй ичмээр зүйл байсан нь тэр хүнд юу гэж бичих вэ?Ямар манайхан итгэхгүй байнаа гэлтэй биш...Гэвч одоо яах вэ үнэн юм үнэнээрээ сайхан...Энэ үнэндээ ичмээр зүйл шүү...Тус кино наадмын цомтой цуг дагалдаж ирсэн танилцуулга дээр бүх мэдээлэл,нэр ус байсан боловч энэнд бас л итгэхгүй байх гэж бодоод...Захидалын хариу маш яаралтай ирсэн бөгөөд эдгээрийг бид үнэнг илтгэх үүднээс бүрэн эхээр нь байршууллаа...Худал зүйлд зай олдсон юм байна үнэнд эрх биш зай олдох байгаа... Ингээд эцэст нь энэ бүхэн шагнал авсан аваагүйдээ биш шүү гэж дахин дахин хэлээд үнэн мэт худлаар хүмүүсийн тархийг угаахаа БОЛЬ...гэдгийг сануулах үүднээс энэ бүхнийг цаг баран бичсэн гэдгээ дахин илэрхийлье...Уг нь эхнэрийнхээ бэлтгэдэг байсан“ТАРХИ УГААГЧИД” нэвтрүүлгийнхээ шторкон дээр хэд хэдэн хүний зургыг нэмж тавьбал зүгээр ч юм шиг...Би саяхан найзынхаа компанийн захирал нэг япон хөгшинтэй хөөрөлдөж суухад тэр хүн үнэхээр сайхан үг хэлж билээ.Тэрээр ТАНАЙ УЛС ХӨГЖИХИЙН ТУЛД ХҮН БҮР ӨӨРИЙН ЯВДАЛЫГ УЛСЫН ЯВДАЛ ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ гэж хэлсэн нь үнэндээ оносон үг санагдсан... Тиймээ бид дор дороо хар амиа хичээж илүү гарсан нэгнээ дэгээдэж унагчихаад ичихчгүй хажуугаар нь инээгээд өнгөрдөг энэ хувиа бодсон солгой зан л бид бүгдийг баллаж байна... Тэгэхэд гаднынхан бие биедээ ямар их хайртай байна вэ? Дашрамд дурдахад бид Солонгосчуудтай хамтран ажиллахад тэд бие биенийхээ төлөө ямар мундаг хамтрагч байж чаддагыг хараад тэдэнд бага зэрэг атаархал төрсөн шүү. Тэд үнэхээр капитализм гэдгийг байгуулжээ. Харин биднийг киногоо хийхдээ Солонгосын уран бүтээлчдийг хулхидсан гэнэ гэсэн мэдээлэл бас л тавигдсан байна лээ... Ний нуугүй хэлэхэд тэд бидэнд хулхидуулдаг хүмүүс биш. Тийм нийгэм ч биш.Бид ч тийм хүмүүс биш.Эргээд сэдэв рүүгээ оръё...Бид даруу зан гаргалгүй хэлэхэд энэхүү наадам болсноор барахгүй хоёр цомны нэгийг нь Америкийн алдарт найруулагч Оскар Мартин Скорсесс “HUGO GARBET” киногоороо нөгөөхийг нь “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” киногоороо “ДОЗ” энтертайнмент авсан юм шүү.Харахыг ч, мэдэхийг ч, сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүст энэ бүхэн яаж анзаарагдах вэ дээ...Гэвч хараад байхад бид орой болгон мэдээллийн хэрэгсэлээр улстөрчдийн хэрүүл тэмцэл, урвалт,шарвалт үзсээр байгаад хэн болоод байна вэ? Сүүн дотор нэг л муухай зүйл орвол гашилчихдаг шиг бидний дунд сайн нь муугаасаа их байгаа ч магадгүй бид гашилж эхэлж байна. Оймс үйлдвэрлэдэг компанийхан нэг ижил бизнесээсээ болж хэн хэндээ муу зүйл хийгээгүй байж өөрийн мэдэлгүй бие биедээ дургүй болчихдог шиг нэг зүйлийн төлөө явж буй хүмүүс нэгнийхээ амжилтанд ууралж дургүйлхдэг нэг тийм сонин үзэгдэл бидний дунд гаарч байгааг бид үгүйсгэхгүй... Тэрнээс биш энэ нийтлэлч маань жирийн нэг үзэгч байгаад шүүмжилэл өрнүүлсэн бол мэдээж арай өөр байх байсан болов уу... Тэр нь ч бидний хүлээж авах ёстой эерэг, зөв хэрэгтэй шүүмжлэл байсан байх болов уу? Ер нь бид цом хэлбэртэй баярын бичиг авсан ч улс орон явдагаараа явна аваагүй ч явдагаараа явна.Бид хэнд гай болчихвоо...”Дүүлэн нис” уран сайхны киног Солонгост өөрсдийн хүчээр хийж дэлгэцэнд гаргасан. Олон ах эгч нар найз нөхдүүд бас “Тэнгэр Даатгал” ынхны тус зөндөө байсныг үгүйсгэхгүй. Үргэлж баяраллаа гэж хэлсэн ч багадахаар...Тэгээд нэг зүйлийг чадан ядан хийгээд гарсны дараа мэдээллээ тавьж эхлэхэд дахиад л нөгөө урам хугарахаар эсрэг мэдээллүүд...Эхнэрээ тоглууллаа энэ тэр ч гэх шиг...Ний нуугүй хэлэхэд бидний олон хэцүү давааг давсан бүтээлүүдийн ард Зулаа маань байдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх...Тэр л бүх зүйлд үнэнч туслагч маань байж өөрийгөө гэхээсээ илүү бусдынхаа төлөө эмэгтэй хүнээс гармааргүй шийр зааж олон зүйлийг нугалж өгсөнд нь би нөхрийнх хувьд биш уран бүтээлийн хамтрагчийн хувиар харах юм бол Зулаагаар бахархдаг.Тэгээд ч тэр чадварлаг сайн жүжигчин. Сайхан үг бичиж биднийг өмгөөлдөг, урам хайрладаг олон хүмүүс байдагт бид талархдаг хэдий ч бидний тухай хэрэлдэх нь хэнд хэрэгтэй юм бэ? Хийсэн зүйлийн талаар шүүмж бичихэд бид адгаад байхгүй нь мэдээж...Шүүмж бидэнд хэрэгтэй харин доромжлол бол хэрэггүй. Гэвч хараад байхад зөвхөн бидний талаар биш дийлэнхдээ Монголд юм хийж байгаа эрхэм хүндтэй хүмүүсийг муучилж доош нь чангааж байгааг хараад дургүйлэхдэгээ нуугаад яахав. Бид ингээд дуугүй л яваад байх ёстой гэж үү? Их аварга Асашёрю Дагвадоржийг бид ихэд хүндэтгэдэг. Тэр бол дэлхийн хүн.Тэр чинээгээрээ ч Монгол улсын нэрийг ихэд өндөрт гаргасан гэж боддог. Тэгэхэд гараад ганц хог эх орныхоо төлөө түүж ч үзээгүй хэн нэгэн гарынхаа үзүүрээр түүнийг муучилан бичсэн байгааг нь хараад өмнөөс нь ичдэг. Иймэрхүү жишээ өч төчнөөнөөрөө л байгаа. Монголд юм хийсэн нэгэн дорд үзэгдэн муугаар бичүүлж гүтгүүлээгүй гэвэл зангууны үлгэр гэж хэлмээр байна. Магтаад өгөөч гэж байгаа юм биш шүү дээ. Зүгээр л дургүй чинь хүрээд байгаа бол ажил хэргээрээ өрсөлдөөд өөрийнхөө чадварыг гаргаж сайхан амьдарч зөв өрсөлдөөч гэж л хэлэх гэсэн юм. Тэгвэл ядаж л хоёулаа хоосон хонохгүй шүү дээ. Хүн алдаагүй байна гэж хэзээ ч байхгүй бөгөөд хүнийг муучлагч та ч бас ариун цагаан амьтан биш шүү дээ. Үнэн хэдий давжиарсан ч гэлээ алга болчихоогүй биз дээ. Бие биенээ дэмжих нь муу хэлж үгүйсгэхээс тийм хэцүү байдаг гэж би л лав бодохгүй байна. Хорхой хүртэл хатгахад арвалздагын адилаар би ч бас бухамдсандаа үнэн сэтгэлээ дэлгэж байна. Нийтлэл бичигч залууд хэлэхэд эхлээд ХҮН БОЛ...Түүний дараа чамд жижигхэн ч гэсэн ҮНЭН гэдэг зүйл харагдах болно.Тэгээд сайн БҮТЭЭЛЭЭ хийгээрэй...
Жич: Энэ ил захидлыг бичсэний дараа хэрүүл зарга шиг юм болчих болов уу гээд хойш нь тавьчихаад байлаа... Олон зөв нийтлэл бичдэг өгөөжтэй бас үнэнд тулгуурлан ажлаа хэнээр ч заалгалгүй хийдэг мэргэжлийн сэтгүүлчид байдгийг бид мэднэ. Тэд нийгэмд үнэхээр л сэтгэлзүйн эмчийн ажлыг хийдэг гэж би боддог. Гэвч дахиад л сайны хажуугаар саар гэгчээр ярилцлага өгсөн хүнийхээ яриаг ямар өнцөг рүү эргүүлж болох вэ? гэдэг аргыг чамбай сайн сурсан нэгэн ч бас байх юм. МҮКУА ын ерөнхийлөгч нь кино хийж байгаа уран бүтээлчдээ дэмжих гэхээсээ доромжилсон задгай яриатай ярилцлага гарсныг уншаад энэ ил захидлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Монголын мэдээ сонины Өнөржаргал гэх сэтгүүлчид МҮКУА-ын ерөнхийлөгч Цогтбаярын өгсөн ярилцлагыг засаж монтажилан зөвхөн бидний тухай болгон хувиргажээ. Бид хүн болгонд таалагдах албагүй л дээ... Гэхдээ энэ тухай ярилцлага өгсөн хүн нь би ингэж хэлээгүй ингэж ойлгогдохоор болгочихож гээд халаглаж байх юм. Энэ бүхэн мэргэжлийн шүүмж байсан бол бид хүлээн зөвшөөрнө. Тэр нь зүгээр л доромжилол...Хэнд нь итгэх юм бэ? Эрхлэгч Энхцэцэг нь ч сэтгүүлчээ өмөөрч -Тэр ярилцлага өгсөн хүн чинь ингэж яриа биз гээд л сууж байна. Монголчууд бид өөрсдийгөө ингэж доромжилж басамжилж суух нь хэнд хэрэгтэй, ашигтай болчихоод байгаа юм бэ? эр тусмаа ариун нандин гэж үзэх Монгол гэдэг улсынхаа нэрээр нэрлэгдсэн Монголын Мэдээ гэсэн өдөр тутмын сонинд ямар ашиг сонирхол сэтгүүлзүйн бодлого байна вэ? Энэ бүхнийг дэлгэж байгаа нь Монголд юм хийж байгаа хүмүүс цаанаа л нэг урам нь хугарч нүдэнд нь гомдол шингэсэн байгааг хүмүүс олж харж байгаа болов уу? Энэ бол үргэлж л үгээр дайрч доромжилсоны үр дүн...Бид ч яахав залуу хүмүүс наад захаас нь л амсаж бухимдаж сууна.”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийж хүмүүст хэрэгтэй харууштай, соншууштай зүйлийг гардан хийдэг эрхэмүүдийг ч бас л энэ муухай хаврын хавирга нэвт сүлбэм салхи дайраад өнгөрсөнийг санаж байна. Хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа сэтгүүлч гэдэг чинь буу бариад явж байгаа үнэний дуу хоолой хүчирхэг зэвсэг эзэмшигч биш гэж үү? Тэр зэвсэгээр худал болчимгүй зүйлийг онилж оргүй устгах нь зүйн хэрэг боловч хэн нэгэн ажлаа хийж яваа хүмүүсийг намнах зэвсэг болгож хувиргах гэж баймааргүй юм. Жараад оны Америкд сэтгүүлчийн ёс зүй алдагдаж энэ хүчтэй зэвсэг люмпэн пролетаруудын гарт очсоноор ард олон ямар ихээр хагарч бутран хоорондоо тэмцэлдэж эхэлсэн түүх ч бий шүү дээ. Энэ янзаараа бол бидний хэдхэн Монголчууд хэн нь ч хэндээ итгэхээ больж хаашаа ч харсан худалч хуурмаг бас эрхэмлэх нэр төргүй хүмүүс болж хувирч байгааг эрхэм үзгэн зэвсэг баригч танд сануулмаар байна. Юм хийсэн хүн адлагддаг юм шүү тийм болхоор юу ч хийлгүй чимээгүй л сууж байсан нь дээр гэж бидний яс маханд нь ойлгуулах гэж бичицгээж байгаа хэрэг үү?
Тэгвэл үгүй гэж хэлмээр байна!
Юм хийж байгаа хүний нүдэнд гуниг шингэж эхэлсэн нь энэ мэтийн бие биенээ доромжилсон зүйлсийг хөөргөн дэвэргэж байгаагаас үүдэлтэй бишүү? Монголчууд бид их л бухимдуу бас бие биедээ итгэхээ больж эхэлж байна. Хүмүүс хоорондоо муу үгээр дайралцаж хэн нэгнийгээ үгүйсгэж байх нь Монгол улсад хийж байгаа таны тус эсвэл зөв үйл гэж та бодож байна уу? гэдэг асуултыг үргэлж асуулт тавьдаг танд эргүүлэн тавья. Мэргэн оюун ухаан тань шүүх биз ээ? Мэдээж бидэнд сайн зүйл их байгаа ч бүр дордохоос нь өмнө хэлж байгааг минь хүлээж авахыг хичээгээрэй.
Худалд зай олдохгүй харин үнэнд орон зай их байгаасай...
ФРАНЦЫН “ҮНЭТ ӨВ” КИНО ШАГНАЛ 2012 он
Хатагтай Мөнгөнзулд Парис .2013 он 2 сарын 15.
Монгол улс..Улаанбаатар хот.
“DOZ” entertainment
Хүндэт Мөнгөнзул Танаа
Таныг захидал илгээсэнд маш их баярлалаа.
Юуны өмнө Улаанбаатарт албан ёсны танилцуулгаа хийх гэж байгаад бид их баяртай байна.
Bal De Paris кино шагналаас үүдэж та бүхэнд бухимдаж шарлахсан үйлдэл гарсан нь эргэлзээгүй биз ээ... Миний бодлоор та бүхний өрсөлдөгчид болов уу. Гэвч үүнийг сонсоход надад тун харамсалтай байна.
Bal de Paris Киноны шагнал гардуулах ёслол нь өнөөг хүртэл 7-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Шүүгчдийн бүрэлдхүүнийг жил бүр олны танил өөрийн гэсэн байр суурьтай киноны мэргэжилтнүүдээс бүрдүүлдэг. ”Үнэт Өв” шагналыг гардан авсан кино бүтээл нь Каннын Фестивалд оролцох эрхийг авдаг. Энэхүү шагнал гардуулах ёслолыг Франц улсын Соёлын яамны ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил Франц улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий захирлын албыг Франц улсын Ерөнхий сайд асан Эдит Крессон хариуцан ажилласан бол хоёр жилийн өмнө Зам тээврийн сайд асан Тирри Мариани ажиллаж амжилттай зохион байгуулж байсан юм. Түүнчлэн энэ жилийн үйл ажиллагаанд Францын кино одод ихээр оролцсон юмаа.Philippe Hensen, Jelle Samminadim, Zinedine Soualem,Philippe Caroit гэх мэт...
Франц улс бол киноны тэргүүлэх орон төдийгүй маш олон кино наадмууд зохиогддог. Бид Парист Өрнө болон Дорно дахинд байгаа чадварлаг өсөж дэвжиж буй кино уран бүтээлчдийн бүтээлийг голчилон сонгодог.Бид та бүхэнд өмнөх жилийн номинацид нэр дэвшигчид болоод шагнал гардсан уран бүтээлчдийн жагсаалтыг өгсөн билээ.Та бүхэн тэдгээр кино бүтээгчид ямар чадварлаг уран бүтээлчид болохыг нь харсан бизээ.
Шүүгчидын бүрэлдхүүн: Carole Bouquet, Francis Huster, ElieChouraqui, Ariel Zeitoun, Glenio Bonder, RaduMihaileanu, Lous-Michel Colla,Norbert Saada, Louis- Pascal Couvelaire, Brigitte Fossey, Gilles Lellouche, Pierre Zeni, Julie-Ferrier, AnaudFriilley, YaminaBenguigu,TchekyKaryo,MarisaBerenson, Robert Hossein.
Steve Suissa, Marie-Sophie,Jimmy Jean –Lous,Lucien Jean-Baptiste,Robert Hossein,Ellisa Server, Jean-Felix Lalane varlet,Jean-Pierre Mocky.
Нэрдэвшигчид: “Парисд хоёр өдөр” ( Julie Delpy ) “Chanson Тэнгэрийн элч” ( Christophe Honore )“Концерт” (RaduMihaileanu), L’Armée du Crime (Robert Greguignan), Gainsbourg “ЭрэлхэгАмьдрал” (Joann Sfar) Adèle Blanc-Sec (Luc Besson), Ces Amours-là (Claude Lelouch), L’Ordre et la Morale (Mathieu Kassowitz), Үхэлийн барим (FabriceEboué), Polisse (Maïwen), “Паристганц минут” (Woody Allen),”Ялалт” (Podalydès),” Les Saveurs du Palais” (Christian Vincent), ”Шинэ од” (Xavier Gianolli),”Hugo Cabret” (Martin Scorcese).
Монголоос нэрдэвшсэн кинонууд: “Хөх Толбот Хүмүүс“(ШадавДоржсүрэн), “Хубилай хааны зарлиг” (Бямбаа Цогтбаяр), “Бодлын Хулгайч ” (Жанчивдорж Сэнгэдорж)
Өмнөх жилийннэр дэвшсэн кино: “Булан ”, “Энэ зуныг хэрхэн өнгөрөөсөн минь” (Alexei Popobrebsky), “Долоогоны цэрэг” (Vladimir Vinogradov Award Winner), “Танягын СүүлчийнАялал”
Өмнөх уригдсан орнууд нь: Казахстан , Румын , ОХУ зэрэг байсан билээ.
ОХУ-ын Соёлын сайд Ноён Алехсандар Авдеев Франц улс болон Орос улсын энэхүү харилцааг өндрөөр үнэлж тус үйл ажиллагааг ивээн тэтгэж тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ.
Шагнал гардуулах ёслолын албан ёсны үйл ажиллагаа нь Парис хотод 2012-оны 12 -сарын 1 ны Бямба гарагт Конкордын 6-р талбай Автомобиль Клубт болсон юм.
“DOZ” entertainmentын бүтээл “Хөх Толбот Хүмүүс “ киногоор ноён Шадавын Доржсүрэн ноён Мартин Скорсесийн “Хюго Кабрет” кино бүтээлтэй дүйцэхүйц хэмжээнд өрсөлдөн Францын “Үнэт Өв”кино шагналыг авсан билээ.
Энэхүү арга хэмжээг Францын М6 телевиз (“Zone Interdite” ‘программ )мөн TF1 (“Сурвалжилга “хөтөлбөр) зэрэг телевизүүд шагнал гардуулах арга хэмжээний мэдээллийг тус тус дамжуулжээ. Түүнчлэн “First Class”, “Mondanité”, “People and Gotha”, “Journal du Parlement”, “Jour de France”, “Agito Rio Bresil” зэрэг маш олон сонин сэтгүүлд мэдээлэл тавигдсаныг дурдах нь зүйн хэрэг юм.
Энэ болгон юу болсон талаарх мэдээллээ эргэж бидэнд мэдэгдэхыг хүсье!
Цом авсанд баяр хүргэж хүндэтгэн ёслож байна.
Орлогч захирал
~Michel Soyer
@wanadoo.fr">michelsoyer @wanadoo.fr
DOZ entertainment найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ