“Петровис”-ын ШТС бензинээ дутуу шахдаг нь илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэрэглэгчдээс “Петровис” компанид шалгалт хийх хүсэлт хүргүүлжээ. Энэ дагуу шалгалт хийж, “Петровис” компанийн нэг ШТС А80 бензинээ дутуу шахаж байсныг илрүүлжээ. Тодруулбал, нэг минутад 40 литр бензин шахах ёстой ч 20 литрийг шахаж байсан аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналтын мерник байдаг. Гэвч Петровис компанийнхан санаатай эсэхийг мэдэхгүй хэрэглэгчдийг хууран мэхэлж шатахууныг нь дутуу шахаж байсан" гэлээ.

Тиймээс “Петровис” компанийг шалгаж, санаатайгаар ийм үйлдэл хийсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжлийн нийлмэл байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна. Хариу 14 хоногийн дараа гарах аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ