С.Энхмаа “Миний хоёр охин Монголдоо ирээд л ханиад хүрсэн”
Нигер улсын иргэнтэй гэр бүл болж, нөхрийнхөө дарамт шахалтад удаан хугацаанд зовж, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байсан С.Энхмаа гэх эмэгтэй хоёр охиныхоо хамт өнгөрсөн бямба гарагт эх орондоо эсэн мэнд ирсэн билээ. Тэрээр өчигдөр Консулын газарт ирж талархлаа илэрхийлэн уулзалт хийсэн байна.
С.Энхмаа “Монголдоо ирсэндээ баяртай байна. Миний хоёр охин эрс тэс уур амьсгалтай газар өсөөгүй болохоор энд ирэнгүүтээ ханиад хүрээд, жаахан зутраад хэцүүхэн л байна. Гэхдээ дасан зохицно гэдэгт нь итгэлтэй байна” гэжээ.
Харин С.Энхмаагийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. С.Энхмаа нь хоёр банди, хоёр охинтой бөгөөд охидууд нь Нигерийн хүүхэд ч том нь 2005 онд Монголд төрсөн учир ээжтэйгээ адил Монгол Улсын иргэн гэнэ. Харин бага охин нь буцах үнэмлэхээр ирсэн ч түүнд манайхаас Монгол Улсад төрсөн гэх гэрчилгээ олгожээ. Тэгэхээр түүний хоёр охин Монгол Улсын албан ёсны иргэн болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ