“Монгол кино” ном гарна

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас киноны уран бүтээлчдийг дэмжин алдаршуулах зорилгоор "Монгол кино" ном гаргахаар болжээ. Тэд энэ ирэх сарын 16-нд болох “Academy Awards 2013” кино наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр олны  хүртээл болгохоор ажиллаж байна. Иймд 2010 оноос 2013 оны хооронд бүтээгдсэн уран сайхны болон баримтат, богино хэмжээний кинонуудын талаарх мэдээ мэдээлэл, материалуудаа кино уран бүтээлчид Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн байранд очиж өгөх ажээ. Материалыг ирэх сарын 05-ны дотор хүлээж авах юм байна.

  Б.Бурам    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ