Ерөнхий сайд 250 мянган төгрөгийн өрөө барагдууллаа
Бурхан Халдун ууланд төөрсөн аялагчдын төлөөлөл болох “MNS” ХХК-ийн захирал М.Идэрбат Төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийж, аялагчдын багийг эрэн хайх ажиллагаанд улсын төсвөөс зарцуулсан 14 сая 445 мянган төгрөгийн зарлагыг барагдуулсан тухайгаа сэтгүүлчдэд тайлагналаа.
Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Бурхан Халдунд аялсан нийт 70 аялагчаас 58 хүн тус бүр 250 мянган төгрөг гаргаж нийтдээ 14 сая 445 мянган төгрөгийг Улсын нөөцийн санд өнөөдөр шилжүүлсэн байна.
Аялагчдыг эрэн хайх ажилллагаанд улсын төсвөөс гаргасан хөрөнгийг барагдуулахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар оролцон тус бүр 250 мянган төгрөг нэмэрлэсэн байна.
Харин үлдсэн 14 хүн нь ОБЕГ-ын ажилтнууд байсан гэнэ.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ