Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна
Энэ сарын 8-14-ийг хүртлэх 15 дугаар долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 172.424 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.572(5.6%) нь томуу төст өвчинттэй гэж оношлогдсон, Улаанбаатар хотод 77.075 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.617(6.0%) нь томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. 21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 5.2%-ийг эзэлж байна. Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (6273)-ийн дотор 851 буюу 13.6%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.6%-иар их байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсдийн эзлэх хувь Улаанбаатар хотод нэмэгдэж байгаа тул ЭМС-ын 2002 оны 232, 2011 оны 358 тоот тушаалыг мөрдөн ажиллахыг зөвлөж байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ