Бейонсе нөхөртөө онгоц бэлэглэжээ
2006 онд хөгжмийн MTV сувгаас бүх цаг үеийн хамгийн шилдэг MC-гээр тодорч байсан рэппер Jay-Z урлагт хөл тавьснаас хойшхи 24 жилийн хугацаанд 50 гаруй сая ширхэг цомгоо худалджээ. Тэрбээр өөрийн нэрийн бэлэн хувцас гаргаж, дуу бичлэгийн студи ажиллуулан, промоутерийн үйлчилгээ үзүүлж нэлээдгүй орлого олдог аж. Харин түүний эхнэр Бейонсе 75 сая ширхэг цомгоо худалдаалж, олон тооны зар сурталчилгааны ажилд оролцон боломжийн мөнгө хүртсэн гэдэг. Тэрээр Tommy Hilfiger, Armani, Pepsi, L’Oreal зэрэг пүүсүүдтэй хамтарч ажилладаг билээ. Саяхан дуучин бүсгүй шинэ аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд үүнээсээ гэр бүлийн төсөвтөө дор хаяж 116 сая долларын зузаатгал хийнэ гэж шинжээчид тооцоолжээ. Саяхан дуучин Бейонсе эр нөхөртөө дэндүү чамин бэлэг өргөн барьсан юм. Тэр нь тусгай захиалгаар хийгдсэн Challenger 850 загварын нисэх онгоц аж. Дуучин бүсгүй түүнийг 40 сая доллараар худалдаж авсан байна. Онгоцон дотор зорчих хэсгээс гадна иж бүрэн тохижуулсан гал тогоо, унтлагын өрөө болон угаалгын хоёр өрөө байдаг гэнэ. Энэ онгоц буулт хийлгүйгээр 5430 километр замыг туулах чадвартай юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ