Ан амьтны нөөц хомсдсоор байна

Өнөөдөр Хустайн байгалийн цогцолборт газарт хууль бус агнуур, ангийн гаралтай түхий эдийн хууль бус худалдааг илрүүлэх, түүнийг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хустайн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж буй юм.

 Сүүлийн жилүүдэд амьтны амьдрах орчинд учруулж байгаа дарамт, хэт ашиглалтын улмаас хөхтөн амьтдын зүйлийн 16% нь бүс нутгийн хэмжээнд устах аюултай, 2% нь устаж байгаа, 11% нь устаж болзошгүй, 3% нь эмзэг буюу байгальд устах эрсдэл өндөр болсон. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах явдал буурахгүй байгаа нь ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна.  Тухайлбал, сүүлийн гурван жилд  (2009-2012 онд) нэн ховор амьтдаас 8 удаагийн 76 монгол бөхөн, 2 удаагийн 4 борцгор хотон ховор амьтдаас  халиун  буга 9 толгой, согоо 4 толгой, хүрэн баавгай 6 толгой, хар сүүлт 2 толгойг хууль бусаар агнасан 25 иргэнтэй холбогдсон асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, хууль бусаар агнаж бэлтгэсэн 50800 ш тарваганы, 702 ш үнэгний, 1000 ш хярсны, 1 ш шилүүс, мануулын арьс, 190 толгой буга, согооны, 16 толгой бөхөнгийн, 36 толгой  хүрэн баавгайн эд эрхтэн, 240 толгой хөлдөөсөн чоно, 2 ш хойлог шувууны мах, 25 ш загас агнуурын сэрээ хураан авч улсын орлого болгосон бөгөөд улсад 510.9 сая төгрөгийн хохирол учруулсан байна.  Монгол Улсын хилээр 19800 толгой тарваганы арьс, 52 ш баавгайн савар, 2000 гаруй ш заарт хархны арьс, 8 ш цоохор ирвэсний арьс, 40 гаруй хөлдүү чоно, бугын чив, сүүл болон цусан эвэр 38 ш, хүдрийн заар 4 ширхэгийг хууль бусаар гаргахыг завдсаныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ.

 “ХУУЛЬ БУС АГНУУР, АНГИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН

ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ”

Зөвлөлдөх уулзалтын хөтөлбөр

 

 

Цаг хугацаа

Сэдэв

Хариуцах эзэн

0800-0815

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Улаанбаатар хотын Төв номын сангийн урдаас Хустайн байгалийн цогцолборт газар руу хөдлөх

 

Хустайн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа

1100-1115

Уулзалтын нээлт, зорилго

БОНХЯ

1120-1140

Монгол орны ан амьтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хуул бус агнуур, худалдааг бууруулах бодлогын асуудал

БОНХЯ-ны мэргэжилтэн Ё.Онон

1140-1220

Ан амьтны хууль бус агнуур, худалдааны зөрчил, гэмт хэргийн шинж тэмдэг, илрүүлэлтэд тулгамдсан асуудал

ЦЕГ, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс

1220-1240

Ан амьтны хууль бус агнуур, худалдааны зөрчил, гэмт хэргийн шийдвэрлэгдсэн байдал

Эрүүгийн цагдаагийн газрын  Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

1240-1300

Хустайн БЦГ-т түүний орчны бүсэд илэрүүлсэн хууль бус агнуурын гэмт хэрэг, зөрчлийн илэрүүлэлт, шийдвэрлэлт  

 

1300-1400

Өдрийн хоол

 

1400-1430

Асуулт, хариулт

 

1430-1500

Бусад талуудын санал

 

1500-1600

Бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэг

БОНХЯ-ны мэргэжилтэн Ё.Онон

1600-1630

Дүгнэлт

 

1700-1900

Тахь үзэх аялал

 

1900-2000

Оройн хоол

 

2000-2010

Улаанбаатар руу хөдлөх

 

 Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ