Construct Mongolia 2013 барилгын салбарын чуулган, үзэсгэлэн болно.
Монгол улс бүтээн байгуулалтын асар их боломжийн ирмэг дээр ирээд байна. Өмнөд бүс нутагт уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотой эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол нийслэл хотдоо хот байгуулалтын шинэ эрин үеийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ утгаараа барууны менежмент, өндөр технологийг нутагшуулахын хажуугаар үүнийг байгаль орчин, нийгэмдээ хор хөнөөл хүргэлгүйгээр авч үлдэх нь Монголчуудын эрхэм үүргүүдийн нэг билээ.
Тиймээс барилгын салбарынхны бодлого, эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, технологийн асуудал зэргийг багтаасан “Construct Mongolia 2013” олон улсын барилга бүтээн байгуулалтын салбарын хурал үзэсгэлэнг Монголын Ногоон Барилга Консулаас 2013 оны 06 сарын 13-14-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумын гол зорилго нь Монголын барилга үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, мөн барилгын материал үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх улмаар улс орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.
Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл эхэлсэн бөгөөд www.constructmongolia.com, 7011-6009, 99081050, 88097675- аас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.
Хэн оролцох вэ? |
- Төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид
- Барилгын компаниуд
- Банк санхүү, хөрөнгө оруулалтын институт
- Инженерийн болон менежмент зөвлөгөөний фирмүүд
- Барилгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
- Тоног төхөөрөмж болон бүх төрлийн ханган нийлүүгчид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ