Олон улсын төгөлдөр хуурчдын XII дахь уралдаанд манай улс тэргүүллээ
Энэ уралдаанд ОХУ, Франц, Чех, Испани, Солонгос, Кувейт, Укриан, Сингапур зэрэг 10 гаруй орны төгөлдөр хуурчид оролцсоноос манай улсаас СУИС-ийн төгөлдөр хуурын багш Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд оролцон тэргүүн байрын шагналыг хүртжээ. Тэд дөрвөн жил хамтдаа хоршин тоглож БНХАУ-ын Хөх хот, Кунминг, Франц мөн Монгол Улсдаа “Piano Duo” буюу “төгөлдөр хуурын хоршил” хэмээх том хэмжээний концертыг тогложээ.Уг концертод Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн хоёр төгөлдөр хуурын концертыг анх удаа симфони найрал хөгжимтэй эгшиглүүлсэн билээ. Франц улсын Бордо хотноо зохиогдсон уралдаанд оролцогчид зөвхөн францын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглосон байна. Уг уралдааныг Франц улсын Бордо хотын засгийн газраас санхүүжүүлэн зохион байгуулдаг бөгөөд мэргэжлийн, сонирхогчдын гэж ангилдаг байна. Мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд нийт 17 мэргэжлийн баг өрсөлдсөнөөс I байранд Монгол Улс, II байранд Франц улс, III байранд Сингапур улсын уран бүтээлчид тус тус орсон байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ