Улаанбаатар өнгө орж байна
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахтай холбоотойгоор Нийслэлд их цэвэрлэгээ хийгдэж өнгө нэмээд байна. Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ажил цаашид тогтмол ажил болж хэвшвэл Улаанбаатар хот орчин үеийн соёлжсон хот болох алхам руу явна гэсэн үг.
Тохижилтын ажлууд дараах газруудад хийгдэж байна.
- Сүхбаатарын талбай, Тусгаар Тогтнолын талбайг тохижуулах
- Монголын хүүхдийн ордны засвар
- Соёлын Төв өргөөний засварын ажил
- Сүхбаатарын талбай өмнөх Хонхтой цэцэрлэг, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгийн ногоон байгууламжийг сэргээх
- Цэрэндоржийн гудамж (УИД-ын өмнөх), Жуулчны гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөг цэвэрлэх, тохижуулах
- Чингис Хаан ОУ-ын Нисэх онгоцны буудлаас Хотын төв хүртэлх, зочид буух буудлуудын авто замыг засварлах
- Зочид буудлуудын ойролцоох болон зочид явж үзэх магадлалтай гудамж, замуудыг засварлах
- Ногоон байгууламжийн хайс хашлагыг өөрчлөн буулгах, шинэчлэх, угаах, шинээр байршуулах ажлыг эхлүүлэх
- Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд хогийн савыг байршлууах ажлыг зохион байгуулах 30-50м тутамд /хуучин хогийн савыг угааж будах/
- Ногоон байгууламжийн модыг шохоодох /1-1.2 метр/
- Богд уулын "Чингис хаан", "Соёмбо"-ыг будаж шохоодох ажлыг зохион байгуулах /авторын зөвшөөрөлтэйгээр/
- Төвийн 6 дүүргийн гэрлийн шонгуудын өнгийг сэргээж будах, угаах, лед гэрэлтүүлэгтэй болгох ажлыг дүүрэгтэй хамтарч зохион байгуулах /Энхтайваны Өргөн чөлөөний гэрэлтүүлэг /602 ширхэг/
- Авто замын цагаан шугамыг шинэчлэн будах
- БААН-үүдийн гадна хаягжилтыг шинэчлэх ажлыг эхлүүлэх /журам батлуулж мөрдүүлэх/
- Хөшөө, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг шинэчлэн засварлах, гэрэлтүүлэх
- Мод сөөг тарих
- Усан оргилууруудын бүрэн ажиллагааг хангаж ажилд оруулах
- Яармагийн зам дагуух модны хайсыг засварлах
- Нисэхийн цагаан хаалгыг шинэчлэн өнгийг сэргээж будах, угаах
- Зайсан цогцолборын цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хангуулж ажиллах /Гандан, Бурхантай цэцэрлэг/
- Гудамж, талбайд сандал байршуулах
- Гэрлэн чимэглэлүүдийг асаалгах, самбарт мэдээлэл гаргах
- Засгийн газрын ордны зүүн талд байрлах хэвлэх үйлдвэрийн хашааг засварлах, байгууламжийг бүрэх
- Хотын төвийн хэсгүүдэд мэдээллийн байгууламж байршуулах
- Явган замын хавтанг шинэчлэх, солих
- Сул шороон хөстэй талбайг хатуу хучилттай болгох
- Төвийн хэсгийн барилга байгууламж, хөшөө дурсгалын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг зэрэг тохижилтын томоохон ажлууд хийгдэх юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ