“Таван эрдэнэ” тун удахгүй

Нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэсэн уран бүтээлийн анхны тоглолтоо ирэх сарын 01-нд 19:20-н минутаас Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод МУСГЗ Л.Балхжавын аялгуу, сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон”, МУСТА Б.Пүрэвсүрэнгийн аялгуу “Хослон жаргая”, Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо”, Б.Лувсандоржийн шүлэг, 3.Батсүхийн аяалгуу “Таван эрдэнэ”, МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гэх мэт уран бүтээл эгшиглэх аж. Түүнчлэн Монгол Улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин