Г.Наранбаатар загварынхантай хамтарч ажиллана

Дизайнер Д.Овдогмид (O.D), Б.Биндэрьяа (Bess Tailor хувцас загварын урлан) нарын нийт 90 гаруй бүтээлийг хамарсан “Reflections” нэртэй хувцас загварын тоглолтыг 2012-03-30-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан нь олны таашаалд хүрч, загварын шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн юм. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон улам шинэлэгээр, мэргэжлийн түвшинд ахиулан зохион байгуулахаар шийдэн 2013 оны “Reflections II” хувцас загварын тоглолтыг “Bess tailor” хувцас загварын урлан, “Muse Art House” төв, урлаг гоозүйн “Гоодаль” сэтгүүлтэй хамтран энэ сарын 25-нд зохион байгуулахаар болоод байна. Загварын тоглолтод дизайнер Б.Биндэрьяа (Bess Tailor), Г.Цас (Muse Art House) нар 2013 оны шинэ загвар бүхий бүтээлүүдийг СТА, УДЭТ-ын найруулагч Г.Наранбаатарын тавилтаар үзэгчдэд толилуулна. Тус тоглолтын тайз засал, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хөгжимд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглах бөгөөд Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж буй топ моделиуд, мэргэжлийн загвар өмсөгчид, нүүр хувиргагчид, стилистүүд, найруулагчаас гадна амьд хөгжмийн хамтлагууд оролцоно.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин