Г.Өсөхбаяр хойд туйлын 90 градуст хүрлээ
МУГТ, Уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр өчигдөр Улаанбаатарын цагаар 20.30 минутад хойд туйлын 90 градуст хүрч зорилгоо биелүүлсэн байна. Ийнхүү Монгол хүн анх удаа хойд туйлд төрийнхөө далбааг мандууллаа.
Г.Өсөхбаяр өмнө нь Эврестийн оргилд хоёр удаа гарч, Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 kм-ийн дугуйн аялалыг хийж, Өвөрхангайн улаан цутгалангийн хүрхрээний мөсөнд аврилт хийж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ