Нигерт эрх нь зөрчигдсөн С.Энхмаа эх орондоо ирлээ
Нигер улсад дарамтад байсан монгол бүсгүй болох С.Энхмаа өчигдөр орой хоёр охиныхоо хамт эх орондоо иржээ. Түүнийг холбогдох байгууллага болон гэр бүлийнхэн нь тосч авсан байна.
Тэрбээр ийнхүү дарамтанд байхдаа удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байхад Африk тивийг хариуцсан Египет дэх Монголын элчин сайдын яамтай холбож өгөхөд элчин сайдын яамныхан ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Бас Монгол холбогдож ГХЯ-ны Kонсулын газарт мэдэгдсэн ч мөн ямар нэгэн тусламж үзүүлээгүй юм. Гэвч хожим түүний Христийн сүмд хандаж тусламж гуйж байгаа бичлэг нь интернэтээр цацагдаж, олны анхааралд өртөж, төр засаг Египет дэх ЭСЯ-ыг буруутгасан.
Ийнхүү эх орондоо ирээд байгаа С.Энхмааг хамгаалахаар Египет дэх Элчин сайдын яамаар дамжуулан Нигер улсад гомдол гаргахаар болоод байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ