Бруно Марс ба бүсгүй хүн бүрийн сонсохыг хүсдэг үгс
Өөрийг чинь дутуу үнэлсэн хэн нэгэн залуу өнөөдөр чамайг холоос харангаа ингэж гэмшиж суугаа л байх даа. Тэмдэглэлт өдрийг хүлээлгүйгээр чамд цэцгийн баглаа бэлэглэж, хамт байх үедээ хаана ч явсан гараас чинь тавьдаггүй залууг чи одоо олчихсон ч гэлээ, чинийх байхдаа “үүрэг”-ээ дутуу биелүүлсэн эрийн өчилийг хүргэж байна. Бруно ч бүсгүй хүн болгоны сонсохыг хүсдэг үгсээр аялгуу бүтээх юм аа.
Өнөөх л бидний ор хэвээрээ мөртлөө
Өнөөдөр арай л томорчихсон мэт санагдана
Өнөөх л бидний дуу радиогоор эгшиглэвч
Өөр, цаанаа л нэг өөр сонсогдоно
Намайг зөвхөн шархлуулж одсон бүсгүйн тухай
Найзууд минь байнга ярьж зовоох юм
Нэрийг чинь сонсох бүрийд
Зүрх минь хэсэг хэсгээрээ өмрөх шиг сонсогдох юм
Дахилт: Тэр үед энэ бүхнийг ухааралгүй
Дэндүү гэнэн, дэндүү тэнэг явжээ би
Цэцгийн баглаа бэлэглэж,
Чинийхээ гараас би хөтөлдөг л байж
Чамтайгаа хамт байх боломж нь надад байхад
Цаг мөч бүрээ чамд зориулдаг л байж
Үнэндээ чи минь бүжиглэхийг л хүсдэг байсан
Үдэшлэг бүрт чамайгаа дагуулж очдог л байж
Хайрт минь одоо хүссэнээрээ бүжиглэж байна
Харин тэр надтай биш, өөр залуутай бүжиглэж байна
Өөдгүй, хувиа хичээсэн, бас бардам зан минь
Өөртөө итгэлтэй бүсгүй чамайг надаас явахад хүргэжээ
Нүглээ наминчлах боломж надад өмнө нь хэзээ ч олдоогүй
Нүдээ аних бүрийд энэ бүхэн толгойд минь эргэлдэнэ
Дахилт: ---
Хичнээн их өвдөж байгаа ч
Гэм буруугаа түрүүлж хүлээх нь би болъё
Хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхад
Хэтэрхий оройтсон гэсэн ч
Хэлэхийг хүссэн хэдхэн үгийг минь сонсооч
Тэр залуу чамд
Цэцгийн баглаа бэлэглээд
Чиний минь гараас хөтөлдөг гэж найдъя
Чамтай хамт байх боломж нь түүнд байхад
Цаг мөч бүрээ чамд зориулдаг л гэж найдъя
Үнэндээ бүжиглэхийг ямар их хүсдэг байсныг чинь санаж байна аа
Үдэшлэг бүрээр чамайг дагуулж явдаг гэж найдъя
Чинийх байхдаа миний хийж чадаагүй бүхнийг
Чинийх болсон тэр залуу одоо хийж байгаа гэж итгэе
Bruno Mars-When I was your man
Same bed but it feels just a little bit bigger now
Our song on the radio but it don't sound the same
When our friends talk about you, all it does is just tear me down
Cause my heart breaks a little when I hear your name
<>pIt all just sounds like oooooh…
Mmm, too young, too dumb to realize
That I should have bought you flowers
And held your hand
Should have gave you all my hours
When I had the chance
Take you to every party
Cause all you wanted to do was dance
Now my baby's dancing
But she's dancing with another man
My pride, my ego, my needs, and my selfish ways
Caused a good strong woman like you to walk out my life
Now I never, never get to clean up the mess I made, ohh…
And it haunts me every time I close my eyes
It all just sounds like oooooh…
Mmm, too young, too dumb to realize
That I should have bought you flowers
And held your hand
Should have gave you all my hours
When I had the chance
Take you to every party
Cause all you wanted to do was dance
Now my baby's dancing
But she's dancing with another man
Although it hurts
I'll be the first to say that I was wrong
Oh, I know I'm probably much too late
To try and apologize for my mistakes
But I just want you to know
I hope he buys you flowers
I hope he holds your hand
Give you all his hours
When he has the chance
Take you to every party
Cause I remember how much you loved to dance
b Do all the things I should have done
When I was your man
Do all the things I should have done
When I was your man
СЭТГЭГДЭЛ БИЧИХ