Сычуань мужид байдал хүнд хэвээр байна
Өнгөрсөн бямба гаригийн өглөө 7 магнитудын газар хөдлөлт болсон Сычуань мужийн Цюнлай, Лушань гацааны заагт өнөө өглөө Бээжингийн цагаар 04 цаг 53 минутад 5 магнитудын хүчтэй газар дахин хөдөлснийг Хятадын чичирхийлэл судлах албанаас мэдээлэв.
Эхний сүйтгэлт түлхэлтийн дараа өнгөрсөн хоногт тэнд нийтдээ 846 удаа, түүний дотор 3-аас илүү магнитудын 57, 5-5,9 магнитудын хоёр удаа түлхэлт болсон нь аврагчдын ажлыг хүндрүүлж байгаа ажээ.
Сүүлчийн мэдээгээр, гамшгийн бүсэд 161 хүн амь үрэгдэж, 5 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Бямба гаригт Лушаньд очсон БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нутгийн хүн амд аль болох богино хугацаанд тусламж үзүүлэхээр мэрийхийн тулд боломжтой бүхний хийхээр амлажээ. Гамшгийн бүсэд 7,5 мянган цэргийн албан хаагч, 5 мянган цагдаа ажиллаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ