Татварын нийт орлого 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 18 хувиар буурчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 4.9 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.1 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. 


Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. 


Татварын нийт орлого 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 989.6 тэрбум төгрөг буюу 18%-аар буурахад дараах орлогууд нөлөөлсөн байна. Үүнд:


  • Орлогын албан татвар - 24% (358 тэрбум)
  • Бусад татвар, төлбөр, хураамж - 29% (155.6 тэрбум)
  • Нийгмийн даатгалын орлого - 18% (192 тэрбум)
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар - 13% (164 тэрбум)
  • Онцгой албан татвар - 14% (72 тэрбум)
  • Гадаад үйл ажиллагааны орлого - 9% (32 тэрбум)-аар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ