Долларын ханш ес хоног дараалан буурлаа

Энэ сар гарснаас хойш ам.долларын ханш ес хоног дараалан буурлаа. 2006 оноос хойш ам.доллар ийм олон хоног дараалан суларч байгаагүй юм. Зургаадугаар сард "аюулгүй хөрөнгө оруулалт" ам.долларын ханш хоёр хувиар сулраад байгаа юм. Зургаадугаар сарын дүнгээр “Bloomberg Dollar Spot Index” өнгөрсөн 10 жилийн наймд нь дунджаар 0.7 хувиар буурч байсан аж.


Тавдугаар сард хөрөнгийн захын арилжааны идэвх буурдгаас ам.долларын ханш өсөж, зургаадугаар сард нь эргэн буурдаг зүй тогтол тогтсон байдаг аж. Хэдий тийм боловч цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн сард ам.долларын ханш 1.2 хувиар буурч, хувьцааны ханш өссөн нь энэ зүй тогтлыг эвдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ