Банкууд 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Мөн коронавирусын нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийжээ.


"Үнийн түвшний өсөлт саарч инфляци дөрвөн хувь болсон нь эдийн засгийн идэвхжил эргээд суларсныг илтгэж байна. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсч болох ч, инфляцийн зорилтыг хангах боломжтой" гэж байр сууриа илэрхийлжээ. Улсын инфляци дөрөвдүгээр сарын байдлаар 4.7 хувь байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ