110,670 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 17,258,733 төгрөгийн үнийн дүн бүхий 110,670 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.


Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.35%) болон "Говь" ХК (GOV +3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" ХК (MNDL -2.85%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-2.59%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"TOP 20" индекс 0.11 хувиар өсч 15999.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,386,547,892 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ