"3.6 сая тонн цемент үйлдвэрлэж, 2 сая тонныг экспортлох боломжтой" гэв

Цементийн үнийн талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. 


Иргэдийн зүгээс цементийн үнэ өссөн талаар гомдол ихээр ирсний дагуу ШӨХТГ-аас тавдугаар сарын 5-наас эхлэн хяналт, шалгалтыг явуулсан байна. Ингэхэд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор үйдвэрийн ажилчид Монгол Улсад ирж чадахгүй байгаа, мөн өөр нэг компани цахилгаан тасарсны улмаас бүтээгдэхүүн тасалдсан гэх мэдээллүүдийг өгсөн байна.


Манай улсын хувьд 3.6 сая тонн цемент үлйдвэрлэж, 2 сая тонныг нь экспортлох боломжтой болохыг ШӨХТГ-аас мэдээлж буй бөгөөд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний үнийн талаар, өсөлт гараагүй талаар мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах зөвлөмж өгсөн байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ