Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортолжээ

Энэ сарын 23-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортлогджээ. Үүнээс арав гаруй хоногийн өмнө 800 гаруй машин бол энэ тоо 1000 дөхсөн байна.



2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Тодруулбал  манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо авч чадсангүй.


Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ