174,934 ширхэг хувьцаа арилжжээ
2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 54,796,597 төгрөгийн үнийн дүн бүхий 174,934 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Үүнээс "Блюскай секьюритиз" ХК (BSKY +10.34%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +2.17%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -10.04%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -2.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар буурч, 16226.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,767,202,613.09 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ