Өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг болжээ

Нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6  мянган төгрөгөөр өсчээ. Мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5  мянган төгрөгөөр өслөө.
 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 144.3 мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2  мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ