Экспорт эхний дөрвөн сард 45.3 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын экспорт энэ оны эхний дөрвөн сард 45.3 хувиар буураад байна. Өнгөрсөн саруудад манай улс 125 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8 хувь) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 (45.3 хувь) тэрбум ам.доллароор, импорт 179.9 (10.2 хувь) сая ам.доллароор тус тус буурчээ. Өнгөрсөн дөрвөн сард экспорт 337.8 сая ам.доллар, импорт 424.8 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая ам.доллароор, импорт 13.2 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард 745.8 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая ам.доллароор буурч, 212.7 сая ам.долларын алдагдалтай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ