ТЕГ-ын тэргүүн дэд даргаар С.Эрдэнийг томилжээ
ТЕГ-ын тэргүүн дэд даргаар АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга С.Эрдэнийг томиллоо. Тус суудал жил гаруйн хугацаанд эзэнгүй байсан юм.
Тагнуулын байгууллагын хуулинд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн таван жилд төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг тус албанд томилж болдог. Энэ дагуу С.Эрдэнийг томилсон байна.
С.Эрдэнэ нь Австри улсад атташегаар ажиллаж байхдаа 2002 онд дипломат эрх ямбаараа халхавчлан ХБНГУ руу хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, тус улсад саатуулагдан, хоригдож байжээ. Энэ нь тагнуулын дэд даргын суудалд суухад хойш чангааж байсан аж.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ