Хүний зүрхний тухай шинжлэх ухааны танин мэдэхүйн баримтууд

Өнөө үед зүрх баараггүй сайн ажиллаж байхын чухлыг хэлээд барахгүй. Зүрх-судасны элдэв өвчинд шаналж байгаа хүмүүсийн тоо жил бүр олширч байгаа. Тиймээс эрдэмтэд, эмнэлгийн ажилтнууд хүний зүрхийг судлахад болон түүний үйл ажиллагааны онцлогт их анхаарал тавьж байгаа юм.

Ийнхүү манай сайт хүн бүрийн мэдэж байх ёстой зүрхний тухай хамгийн сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

1.Бүхий л амьдралын туршид зүрхээр хичнээнхэмжээнийцус дамжин өнгөрдөг вэ?

Хүний амьдралын туршид зүрх галт тэрэгний 200 цистернийг дүүргэхэд хангалттай буюу 176 сая литр цус шахаж чадна.

2. Хүний мэдэж байх хэрэгтэй зүрхний тэжээлийн дутмагшил өвчний шинж тэмдгүүд

Эрчүүдийн зүрхний тэжээлийн дутмагшлын үед цээжээр өвдөж, харин эмэгтэйчүүдийн дотор муухайрч, ходоод хямарч, мөрөөр өвддөг байна.

3.Хүний зүрх хичнээн удаа цохилдог вэ?

Хүний зүрх өдөр бүр 100 мянга гаруй удаа цохилдог.

4. Хүний бие махбодид муурын үзүүлдэг эерэг нөлөө

Муур тэжээдэг хүмүүсийн зүрхний тэжээлийн дутмагшилд орох болон цус харвалтад өртөх магадлал 30%-иар бага байдаг гэсэн судалгаа бий.

5, Поливитамин хэрэглэхийн сөрөг үр дагавар

Поливитамин хэрэглэх нь хорт хавдар болон зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдгийг судалгаа харуулжээ

6. Хөгжим ба түүний хүнд үзүүлдэг нөлөө

Хөгжим сонсож байх үедхүний зүрхний лугшилт нь дуугарч байгаа хөгжмийн айзмыг дагадаг байна.

7. Хүний уушигны онцлог

Зүүн талын уушиг баруун талынхаасаа жаахан бага. Физиологийн ийм онцлог нь зүрхэнд зай гаргаж өгч байгаа хэрэг юм.

8. Нойр муудах, дутуу нойртой байх нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Удаан хугацаагаар дутуу нойртой явах юмуу унтахгүй байх нь зүрхний ховдлын агшилтын хэм байнга алдагдахад (PVC) хүргэдэг байна.

9. Хүүхдийн цусны систем

Нярай хүүхдийн биед нэг жижигхэн аяганаас илүүгүй цус эргэлдэж байдаг.

10. Зүрхний гаргадаг энерги

Өдөр бүр хүний зүрх автомашиныг 30 гаруй километр явахад хүрэлцэх хэмжээний энерги гаргадаг байна.

11. Зүрхний цахилгаан импульс

Өөрийн цахилгаан импульсийн хүчинд зүрх биеийн гадна гаргасан үед ч лугшсаар байж чадна.

12.Биеийн онцгой эрхтэн

Нүдний эвэрлэг бүрхэвчээс бусад хүний биеийн 75 их наяд эс зүрхнээс цусаар тэжээгддэг байна.

13. Эмчилгээний шидтэй хэрэгсэл

Долоо хоногт З-аас цөөнгүй удаа дур тавих нь хүний зүрхний тэжээлийн дутмагшил өвчин тусах магадлалыг 50%-иар бууруулдаг гэнэ.

14. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо хүнд ашиг тустай

Цагаан хоолтнуудад зүрхний өвчнөөр нас барах магадлал 19%-иар бага байдаг байна.

15. Шоколадны ашигтай шинж чанар

Хар шоколад зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг: Үүнийг өдөр бүр идэх нь зүрхний элдэв өвчин тусах эрсдэлийг гуравны нэгээр бууруулдаг байна.

16. Дурлал ба зүрх

Олон хайртай хос гурван минутын турш бие биеийнхээ нүд рүү харахад,зүрх нь адилхан зэрэг, жигд цохидогийг судалгаа харуулжээ.

17. Хүний зүрхний ажиллах хугацаа

Үр тогтсоноос хойш дөрвөн долоо хоногийн дараа зүрх анх удаа цохилж эхэлнэ. Энэ үеэс нас барах хүртэл зүрх зогсолтгүй цохилдог.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ