Хүний зүрхний тухай 8 баримт

Америкийн эрдэмтэд хэн хүний бага мэддэг зүрхний тухай 8 сонирхолтой баримтыг нэрлэжээ.
Бид хүний биеийн анатомыг сургуульд байхдаа үзэж л байсан, гэхдээ түүний биеэр цус шахдаг зүрхний чадварын тухай мэдээнээс өөр ямар нэг илүү зүйлийг энэ шинжлэх ухаанаас санаж байгаа хүн цөөн бизээ. Америкийн нэрт зүрх-судасны эмч нар олонхи хүний хувьд сонирхолтойн зэрэгцээ, бас бага мэддэг зүрхэнд хамаатай зарим баримтыг нэрлэжээ.
1. Зүрх нь 400 грамм хүрэхгүй жинтэй. Зүрхний дундаж жин нь 230-330 грамм орчим байдаг. Энэ эрхтний хэмжээ нь хүний хүйс, биеийн ерөнхий хэмжээ, түүнчлэн генээс шалтгаалдаг, гэхдээ эрүүл хүний зүрхний хэмжээг түүний зангидсан нударганы дайтай хэмээн тодорхойлж болно. Зарим өвчин зүрхний хэмжээг томруулдаг, харин хоол тэжээлийн дутагдал нь зүрхний масс болон хэмжээг багасгаж болох талтай.
2. Зүрх ньцээжний хөндийн голд байрладаг. Зүрхний хавьд эвгүй мэдрэмж төрөх юмуу хайр дурлалаа илэрхий үедээ олонхи хүн цээжний зүүн хэсэгт гараа тавьдаг зуршилтай байдаг. Үнэндээ бол, зүрх цээжний хөндийн яг дунд, хоёр уушигны хооронд байрладаг.
3. Зүрх бол нарийн тохируулсан нэг ёсны машин. Бидний зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг байнгын горимоор шахаж байдаг маш нарийн насос юм. Зүрх энэ цусыг биеэр шахаж, түүний эргэлтэд тус дэм үзүүлж, буцаагаад уушиг руу шахаж, энд дахин хүчилтөрөгчөөр баяждаг. Зүрхний булчингаар өнгөрдөг цахилгаан импульс нь зүрхний цохилтыг хянаж, хэзээ агшиж, цусыг цааш нь түлхэхийг булчинд мэдээлдэг байна.
4. Зүрх нь дөрвөн таславчнаас бүрддэг. Зүрхний хэмжээ харьцангуй бага хэдий ч, хүний амьдралын туршид бүх биеэр цус шахах хангалттай хүчин чадалтай. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд зүрхэнд дөрвөн таславч байдаг бөгөөд эдгээр нь хамтдаа сайтар гар нийлсэн дөрвөл лугаа адил ажиллана. Багаахан хавхлагууд ньөөр өөр таславчийн хооронд цус гүйх чиглэлийг хянадаг.
5. Эрүүл зүрх нэг минутад 60-аас 100 хүртэл агшдаг. Тайван байгаа нөхцөлд нэг минут дахь зүрхний цохилт юмуу агшилтын тоог тоолох нь зүрхний эрүүл мэндэд үнэлгээ өгөх нэг арга юм. Та бугуйны хэсэг дэх венийн судсан дээр эрхий хуруугаа тавиад, цагийн секундийн зүүний цохилтоор өөрөө судасны цохилтоо хэмжиж болно (нэг минутад хэд цохиж байна гэдгийг).
6. Зүрхний хуурамч дохио нь зүрхний хэм алдагдаж байгааг харуулж болох юм. Зүрхээр дамжуулан цус шахах үйл ажиллагааг цахилгаан импульс хянадаг бөгөөд энэ импульсийг эмч хэмжиж чадна. Зүрхний цохилтын хэм нь эрүүл мэндийн нэг үзүүлэлт юм. Гэхдээ хэрвээ энэ импульс “тасалдаж цохивол”, зүрхний хэм алдагддаг. Заримдаа энэ нь түр зуурын шинжтэй байдаг ч, бусад тохиолдолд нухацтай эмчлүүлэхийг шаардсан хэм алдагдалт байж болно.
7. Ургийн зүрх үр тогтсоноос хойш хэдхэн долоо хоногийн дараа цохилж эхэлдэг. Хүний хөгжлийн хөврөлийн шат – жирэмслэлтийн 5-аас 10 дахь долоо хоногт зүрх олон хүний сайтар мэдэх S-хэлбэртэй болдог. Харин эхний гурван сард зүрх цохилж, цус шахаж эхэлнэ.
8. Зүрхэнд массаж хийх нь амь насыг аварч болно. Зүрх нь зогссон өвчтөнийг сэхээн амьдруулахад амаас ам руу амьсгалах заавал албагүй. Цээжний хөндийд гараар массаж хийх (зүрхэнд массаж хийх) нь эмч нарыг иртэл цусыг шахсаар байхад хангалттай хэмээн америкийн зүрх-судасны эмч нарын нийгэмлэг нотолж байна. Ямар ч хүн цээжний хөндийд зөв массаж хийж сурах нь маш чухал, юу гэвэл ингэх нь ойр дотнын хүмүүсээ аврахад туслана. Статистикийн мэдээгээр, зүрхний таван шигдээс тутмын дөрөв нь гэр оронд болдог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ